2026-07-03
Жювелук Волюм ба Скульптра
Жювелук Волюм болон Скульптра тарилгын ялгаа, найрлага, үйлчилгээний онцлог болон хэнд илүү тохиромжтой талаарх дэлгэрэнгүй харьцуулалт.

📌 1) Үндсэн найрлага & Механизм
🧬 Скульптра (Sculptra)

Үндсэн найрлага: PLLA (Poly-L-Lactic Acid)
Арьсны гүн давхаргад (жинхэнэ арьсны доод хэсгээс өөхөн давхарга хүртэл (SC, deep dermis–subcutis)) тарьж коллагены нийлэгжилтийг дэмжинэ.
Цаг хугацаа өнгөрөх тусам аажмаар дүүргэлт, уян хатан байдал, лифтинг үр дүн гарна.
Ширхэгүүд нь үзүүртэй бөгөөд Жювелук Волюмоос том хэмжээтэй тул илүү их коллаген ялгаруулдаг -> Хэрэв дүүргэлт хамгийн чухал бол Скульптра хийлгэх хэрэгтэй!!
🧬 Жювелук Волюм (Juvelook Volume)

Найрлага: PDLLA (Poly-D,L-Lactic Acid) + HA
→ HA агуулсан тул эхний ээлжинд чийгшүүлэх/тайвшруулах үйлчилгээтэй.
Коллагены нийлэгжилтийг идэвхжүүлснээр дүүргэлт, уян хатан байдал, арьсны чанар болон сорвижилтыг сайжруулна.
Ширхэгүүд нь жижиг бөгөөд дотроо хөндий, зөөлөн бүтэцтэй -> Скульптратай харьцуулахад эмчилгээний дараах коллаген үүсэлт бага байна.
👉 Хоёулаа коллаген идэвхжүүлэх эмчилгээ боловч Скульптра нь зөвхөн PLLA, харин Жювелук Волюм нь PDLLA + HA бүтэцтэй тул үйлчилгээний онцлог, мэдрэмж нь бага зэрэг өөр байдаг.

📌 2) Үр дүнгийн чиглэл
📍 Скульптра
✔ Дүүргэлт сэргээх & уян хатан байдал + лифтинг
✔ Дундаас гүн давхаргыг идэвхжүүлж, нүүрний ерөнхий эсвэл өргөн хэсгийн дүүргэлтийг сайжруулахад үр дүнтэй.
✔ Цаг хугацаа өнгөрөх тусам байгалийн мэт лифтинг үр дүн гарна.
✔ 2-3 удаагийн эмчилгээ хийлгэхэд 1.5-2 жилээс дээш хугацаанд хадгалагдах боломжтой.








📍 Жювелук Волюм
✔ Зөөлөн дүүргэлт + арьсны чанар сайжруулах
✔ Жижиг үрчлээ болон арьсны бүтцийг давхар сайжруулна.
✔ Тэр даруйд «чийгшил + анхны дүүргэлт» мэдрэгдэх боломжтой (HA-ийн нөлөө).
✔ 2-3 удаагийн эмчилгээ хийлгэхэд ойролцоогоор 12-18 сар хадгалагдах хандлагатай.


👉 Дүгнэж хэлбэл:
➡ Скульптра = Хүчтэй бөгөөд гүн дүүргэлт/лифтинг + урт хугацааны хадгалалт
➡ Жювелук Волюм = Зөөлөн, байгалийн мэт дүүргэлт + арьсны бүтэц сайжруулах
📌 3) Хэнд аль нь илүү тохиромжтой вэ?
✅ Скульптра тохиромжтой тохиолдол
Гүн дүүргэлтээ алдсан, нүүрний ерөнхий бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагатай хүмүүс
Урт хугацаанд хадгалагдах + уян хатан байдал/лифтинг үр дүн хүсэж буй хүмүүс
✅ Жювелук Волюм тохиромжтой тохиолдол
Байгалийн мэт дүүргэлт + арьсны чанараа сайжруулахыг хүсэж буй хүмүүс
Эмзэг эсвэл цочролд амархан өртдөг арьстай хүмүүс
HA-ийн тусламжтайгаар анхны чийгшил + коллагены үр дүнг хүлээж буй хүмүүс